- The C-Suite Corner
- Posts
- World Talent Ranking 2024
World Talent Ranking 2024
Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Бид энэ сарын товхимлоороо та бүхэнд 2024 оны “World Talent Ranking” судалгааны тайлан, ажлын 4 өдрийн туршлага болон бусад зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
Энэ сарын онцлох контент
Executive Insights
Системчилсэн өөрчлөлтийн хүлээлт:Гүйцэтгэх захирлуудын 95% нь ирэх арван жилийн хугацаанд эдийн засаг, геополитик, эрчим хүч, технологийн салбарт системчилсэн өөрчлөлтүүд гарахыг хүлээж байна. Швейцар улс хөрөнгө оруулалт, хөгжил болон сонирхол татах хүчин зүйлсээрээ тэргүүлсээр байна. |
Цаг зарцуулалт нэмэгдсэн байдал:Захирлууд зөвлөх үүрэгтээ илүү олон цаг зарцуулж байгаа бөгөөд 70% нь зөвлөх ажлуудад зарцуулдаг цаг бага зэрэг (48%) эсвэл их хэмжээгээр (22%) нэмэгдсэн гэж мэдээлж байна. |
Дэлхий даяар 2023 онд Гүйцэтгэх захирлуудын албан тушаалаа орхисон тоо 147 байсан бол 2024 онд 156 болж нэмэгдсэн байна. Цаашид захирлууд өөрсдийн төлөвлөлтөө сайжруулж, зөвхөн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас гадна бүх "C" түвшний удирдлагуудыг хамарсан төлөвлөлтөд анхаарах шаардлагатай болж байна. |
Talent and HR Insights
Швейцар тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна:
Швейцар улс хөрөнгө оруулалт, хөгжил, зэрэг татах хүчин зүйлсээрээ тэргүүлсээр байна. Хосолсон боловсролын тогтолцоо, өндөр амьдралын чанар, гадаадаас талентуудыг татах чадвар нь түүний тогтвортой давамгай байдлыг бүрдүүлж байна.
Австралид 7 хоногт ажлын 4 өдөртэй болсны үр дүн:
2022 оны наймдугаар сард Австрали улс ажлиллах соёлдоо томоохон өөрчлөлт авчирч, 7 хоногт ажлын 4 өдрийн туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн. 20-30 гаран компаниудын оролцсон энэхүү туршилтаар ажилтнууд нийт ажлынхаа 80%-ийг хийж, бүтэн цалингаа хадгалах шинэ арга барилыг эхний зургаан сарын турш хэрэгжүүлсэн юм. Энэхүү туршилтаар ажилтнуудын сард авдаг өвчтэй болон чөлөө авах тохиолдлууд 44.3%-иар буурч, ажлаас гарах тохиолдол 8.6%-иар багассан байна.
Соёлыг ажилтан ажилд авах үйл явцад нэвтрүүлэх:
Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 45% нь ур чадвартай ажилтнуудыг татах стратегид соёлын үнэт зүйлсийг тусгах нь чухал гэж үзэж байна. Учир нь эерэг байгууллагын соёл нь шилдэг талентуудыг татах, хадгалж үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Tale of Leaders
Эрүүл мэндийн салбарт хурдацтай өсөн дэвжиж буй нэгэн Старт-ап компанийн маркетингийн захирал Ананд компанийнхаа эрүүл мэндийн аппликэйшнээ танилцуулахаар бэлдэж байв. Гэвч нээлтээс хоёрхон долоо хоногийн өмнө төрөөс шинэ зохицуулалтын шаардлага гарч, аппликэйшний өгөгдлийн нууцлалын системд өөрчлөлт хийх шаардлага гарчээ. Энэ нөхцөл байдалд бүтээгдэхүүний баг хүндхэн байдалд орж, нээлтийн хугацааг мөрдөхөд бэрхшээл тулгарав.
Сорилт: Дасан зохицож, шуурхай ажиллах нь
Хугацааг хойшлуулж, эсвэл цар хүрээг багасгахын оронд Ананд уян хатан шийдлийг сонгов. Тэр багийнхаа гишүүдийг цуглуулж, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ стратеги боловсруулсан юм. Ананд нөөцийг дахин зохион байгуулж, гадаадын мэргэжилтнүүдийг татан оролцуулснаар багийн гишүүн бүрийг асуудлыг шуурхай шийдвэрлэхэд төвлөрүүлж, нээлтийн хугацааг хойшлуулахгүйгээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэв.
Дасан зохицох байдал: Багийг чадавхжуулах нь
Анандын дасан зохицох чадвар хямралыг хөгжлийн боломж болгон өөрчилж чадсан юм. Тэр багийнхаа бүх гишүүдэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шинэлэг санаа дэвшүүлэх орчин бүрдүүлсэн. Үүний үр дүнд багийнхан шинэ зохицуулалтад нийцүүлсэн шийдлийг богино хугацаанд боловсруулж, аппликэйшнийг амжилттайгаар анх төлөвлөсөн хугацаандаа нээж чаджээ.
Үр дүн: Илүү бат бөх бүтээгдэхүүн болон баг хамт олон
Аппликэйшн хугацаандаа амжилттай нээгдэж, багийн уян хатан байдал, хүчирхэг үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд эерэг сэтгэгдэл үлдээв. Анандын дасан зохицох чадвар бүхий удирдлага нь бүтээгдэхүүний амжилтыг бататгаад зогсохгүй, багийн гишүүдийн ирээдүйд сорилтыг даван туулах итгэлийг нэмэгдүүлсэн.
Гол сургамж: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, урт хугацааны амжилтад хүрэх нь
Энэхүү тохиолдол нь дасан зохицох чадвар нь зөвхөн өөрчлөлтийг даван туулах бус, багийн гишүүдэд шинэ шийдэл олж, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх урам зориг өгдөг гэдгийг харуулж байна. Гүйцэтгэх түвшний удирдагчид дасан зохицох чадварыг эрхэмлэх нь чанартай бүтээгдэхүүн, бат бөх баг, тогтвортой амжилтад хүрэхэд чухал үүрэгтэй юм.
/Дээрх үйл явдал бол зохиомол кэйс бөгөөд үйл явдалд суурилсан зөвлөгөөний арга барилаар бэлтгэн хүргэв./
Энэ сарын товхимлыг уншсан танд баярлалаа. Эдгээр мэдээллүүд таныг манлайлал болон хүний нөөцийн стратегидаа урагшлахад тусална гэж найдаж байна.
Reply