• The C-Suite Corner
  • Posts
  • Корн Ферригээс гаргасан Workforce 2024 судалгааны тайлан

Корн Ферригээс гаргасан Workforce 2024 судалгааны тайлан

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэ сарын товхимлоороо удирдлагуудад хүний нөөцийн салбарын чиг хандлага шинэ трендүүд, урам зориг өгөх манлайллын аяллууд, талентуудын байнга хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтүүдийг удирдахад туслах бодит туршлага, статистикуудыг хуваалцах болно.

Энэ сарын онцлох контент

Executive Insights

Корн Ферригээс гаргасан Workforce 2024 судалгааны тайланд тусгагдсан орчин үеийн ажиллах хүчний талаар сонирхолтой өгөгдлүүдээс та бүхэнд онцлох тоо үзүүлэлтүүдийг хүргэж байна.

  • Суралцах болон өсөн дэвших боломжийг чухалчилж байна: Ажилтнуудын 40 гаруй хувь нь суралцах, өсөн дэвших боломжийг олж авахын тулд нэг байгууллагадаа үлддэг. Энэ нь талентуудыг татах, хадгалахад хүчирхэг L&D хөтөлбөрүүдийн ач холбогдол хэрэгтэйг харуулж байна.

  • Хиймэл оюун ухааны хамтрал: Судалгаанд оролцсон (55-аас доош насны) ажилчдын 1/6 нь хиймэл оюун ухааны боломжийн талаар сэтгэл хангалуун байдаг. Хүний чадавхыг орлох бус харин бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглах нь чухал юм.

  • Цалингаас илүү боломжууд: Өрсөлдөхүйц цалин чухал хэдий ч тэдний 81% нь нэмэлт боломж болон урамшууллууд олгох нь тэдний ажлын сэтгэл ханамжид чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Энэхүү судалгаатай дэлгэрэнгүй танилцах бол эндээс үзнэ үү.  

How They Got Hired

Энэ бол Сатья Наделлагийн хэрхэн Майкрософт компанийн гүйцэтгэх захирал болсон түүх.

Түүний түүх 1992 онд Майкрософт компанид ажилд орсноор эхэлж, Windows NT үйлдлийн системийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дараа нь Microsoft-ыг үүлэн тооцооллын хүчирхэг тоглогчдын нэг болгон өөрчилсөн Azure платформыг бүтээх ажлыг удирдан явуулсан. 2014 онд Сатья Гүйцэтгэх захирлаар томилогдсон нь технологийн гүн гүнзгий ойлголтыг Empathy (бусдын оронд өөрийгөө тавих) -тай хослуулсан удирдлагын хэв маягийг авчирсан.

Түүний арга барил нь багийн ажиллагаа, инновацын соёлыг хөгжүүлж, Microsoft-ыг амжилтад удирдан чиглүүлсэн.  Сатьягийг гүйцэтгэх захирал болоход нь түүний технологийн ур чадвар, алсын хараатай манлайллыг таньж, хүлээн зөвшөөрсөн Heidrick & Struggles хэмээх гүйцэтгэх захирлуудын хайлт хийдэг компани дэмжсэн юм.

Сатья Наделлагийн карьерын аялал бол стратегийн сэтгэлгээ, даруухан манлайлал нь бүхэл бүтэн салбарыг хэрхэн өөрчилж болдгийн тод жишээ юм. Heidrick & Struggles -тай хамтран ажилласан нь дэлхий дахинд манлайллыг хөгжүүлэх, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үйл явцын ач холбогдлыг онцлон харуулж байна.

Хэрэв та өөрийн карьерыг эхлүүлэх, шинэ салбарт ажиллах хүсэлтэй байгаа бол [email protected] мэйлээр өөрийн CV-гээ явуулаарай. Та өөрийн CV-гээ явуулснаар манай сонгон шалгаруулалтын зөвлөхүүд таны CV -тэй танилцаад мэдээлэл болон зөвлөгөө өгөх болно.

 Talent and HR Insights

  • Ажилтнуудаа ажлын байран дээр эрч хүчтэй, идэвхтэй байлгаж чаддаг компаниуд шинэ боломжуудыг үр дүнтэй ашиглахын тулд 2.5 дахин өндөр бүтээмжтэй ажиллах хүчинтэй байх магадлал нь 2.4 дахин их байдаг. Гэсэн хэдий ч олон байгууллагад ажилтнуудын эерэг туршлагыг бий болгох үр дүнтэй загвар дутагдсанаас хүний нөөцийн эргэлт, шилжилт хөдөлгөөний сорилтууд нэмэгдэж байна. (Yahoo Finance)

  • Хэрэв та одоогийн ажлын байраа солихоор бодож байгаа бол ТА ГАНЦААРАА БИШ. LinkedIn-ээс гаргасан судалгаанд хамрагдсан нийт мэргэжилтнүүдийн бараг тал хувь нь (46%) энэ жил ажлаа солих бодолтой байгаа гэжээ. Харин The Wall Street Journal сэтгүүлд нийтэлснээр өмнөх жилүүдийнхээс цөөхөн ажилтнууд ажлаасаа гарч байгааг онцлов. (Fast Company) 

Манлайлал болон менежментийн зөвлөгөө

Сараа бол саяхан менежерээс Гүйцэтгэх захирал болон дэвшсэн бөгөөд багийнхаа бүтээмжийг буурч байгааг анзаарсан байна. Тэрээр нээлттэй харилцаа холбоогоор дамжуулан багийн гишүүдээ залхааж буй давтагдсан ажлууд болон өсөн дэвших боломжгүй байдал нь тэднийг урам хугалж байгааг олж мэджээ. 

Шийдэл: Сараа уян хатан ажлын хуваарийг бий болгож, ур чадварыг нь сорьсон төслүүдийг хуваарилж, тогтмол санал хүсэлт солилцох уулзалтуудыг хийж эхэлсэн байна. Үүний үр дүнд багийн идэвхжил болон гүйцэтгэл мэдэгдэхүйц сайжирсан. 

Авах сургамж: Бид ажилтнуудынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, өсөлтийн боломжуудыг бий болгож, нээлттэй харилцаа холбоог дэмжин багийнхаа урам зоригийг хадгалж болно. /Дээрх үйл явдал бол зохиомол кэйс бөгөөд үйл явдалд суурилсан зөвлөгөөний арга барилаар бэлтгэн хүргэв.

Энэ сарын товхимлыг уншсан танд баярлалаа. Эдгээр мэдээллүүд таныг манлайлал болон хүний нөөцийн стратегидаа урагшлахад тусална гэж найдаж байна.

Reply

or to participate.