A.I агентуудын эрин үе

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. The C-Suite Corner цахим товхимолын 3 дахь дугаараа хүргэж байна.

Энэ сарын онцлох контент

-

Executive Insights

1. Бизнесүүд #AI #агент-ийг хэрхэн ашиглаж болох вэ?

AI агент нь бизнесүүдэд үнэ цэнд хурдан хүрэх боломжийг бий болгож, үр дүнг шинэ түвшинд хүргэж байна. Ирэх арван жилд тэргүүлэх компаниуд AI-г зүгээр нэг ашиглах бус, агент-суурьтай шийдлүүдийг бизнес болон түншлэлийн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн байх болно. 

Энэхүү нийтлэлд DataStax компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Чет Капур бизнесийн удирдагчид AI болон агент-ажлын урсгалыг нэвтрүүлэхдээ хэрэгжүүлэх ёстой "Нээх, Шийдэх, Хүргэх" гэх хүрээг санал болгож байна. Үнэ цэнд хүрэх хурдыг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн процессын өөрчлөлт хангалтгүй – байгууллагын бүх түвшинд сэтгэлгээний өөрчлөлт зайлшгүй шаардлагатай.

2. Гүйцэтгэх захирлуудын ажил хаялт дэлхий дахинд үргэлжилсээр.

2025 оны нэгдүгээр сард 222 гүйцэтгэх захирал албан тушаалаа орхисон нь сүүлийн 23 жилийн хугацаанд 1-р сар бүрд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг хандлага 2025 онд үргэлжлэх төлөвтэй бөгөөд энэ нь бизнесийн орчинд томоохон доголдол үүсгэх магадлалтай. 

Сүүлийн таван жилд CEO нарын хувьд өөр өөрийн гэсэн томоохон сорилт тулгарсан бөгөөд дарааллаар нь харвал: 

  • Цар тахал

  • Цар тахлын дараах сэргэлт

  • Их ажил хаялт (The Great Resignation)

  • Дайн

  • Инфляц

  • АНУ-ын засгийн газрын бодлогын томоохон өөрчлөлт 

Эдгээр хүчин зүйлс нь бизнесийн удирдагчдын шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөлж байна.

3. Ажлын байрны дараагийн хувьсал 

Цар тахлын үед Gallup хүмүүсийн ажлын болон хувийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд 400,000 гаруй АНУ-ын ажилтнуудаас судалгаа авсан байна. 

2019 онд алсын ажиллах боломжтой ажилтнуудын: 

  • 60% нь зөвхөн ажлын байрандаа ажилладаг байсан

  • 32% нь хосолсон (hybrid) горимоор ажилладаг байсан

  • 8% нь бүрэн алсын зайнаас ажилладаг байсан 

Харин 2020 оны 3-р сард цар тахал дэгдсэний дараа алсын ажиллах боломжтой ажилтнуудын 70% нь бүрэн алсаас ажиллах горимд шилжсэн. Өнөөдөр эдгээр ажилтнуудын ихэнх нь уян хатан байдлаар ажиллаж байна: 

  • 55% нь хосолсон горимоор ажилладаг

  • 26% нь бүрэн алсын зайнаас ажилладаг 

  • 19% нь зөвхөн ажлын байрандаа ажилладаг 

Ажиллах орчны хувьсал үргэлжилж, ажилтнууд уян хатан байдлыг илүүд үзэх болжээ. 

Tale of Leaders

Оройн цагаар логистикийн компанийн Гүйцэтгэх захирал Энхгэрэл өөрийн удирдлагын самбарыг ажиглан суув. Тоон үзүүлэлтүүд хоорондоо нийлэхгүй байв. Хүргэлтийн хоцрогдол нэмэгдэж, хэрэглэгчид бухимдан, өрсөлдөгчид нь зах зээлийг эзэлж эхэлсэн байлаа. 

Түүний зөн совин үйл ажиллагаанд өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлж байсан ч, өмнө нь ийм мэдрэмж түүнд алдаа авчирч байсан удаатай. Тиймээс тэр өөр аргыг туршиж үзэхээр шийдэж, A.I-г удирдлагын хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн юм. 

Эхэндээ тэр эргэлзэж байв. AI системүүд тээвэрлэлтийн замнал, хэрэглэгчийн гомдол, ажилчдын бүтээмжийг шинжилж, түүний анзаарч байгаагүй дүгнэлтүүдийг гаргаж байлаа. Нэг санал нь онцгой харагдав: AI ирээдүйд үүсэх эрэлтийг урьдчилан тооцоолж, агуулахын үйл ажиллагааг түүнд тохируулахыг зөвлөж байв. Энэ нь эрсдэлтэй санагдсан ч, тэр өгөгдөлд итгэж шийдвэр гаргалаа. Хэдхэн сарын дотор үр ашиг огцом нэмэгдэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж түүхэн дээд түвшинд хүрэв. 

Энхгэрэл үүгээр зогссонгүй. AI-г хүний нөөцийн менежментэд нэвтрүүлж, өндөр потенциалтай Талентуудыг олох, удирдлагын сул орон тоог урьдчилан таамаглахад ашиглав. Тэр ч бүү хэл, өрсөлдөгчдийн мэдээллийг AI ашиглан шинэчилж, зах зээл дээр түрүүлэх боломжийг олж харсан юм. 

Компанийн үйл ажиллагаа сайжрахын хэрээр тэр AI болон манлайллын талаар дараах 5 гол сургамжийг ойлгов: 

  1. AI бол шийдвэр гаргах түнш – AI мэдээлэл өгдөг ч, хүний шүүлт эцсийн шийдвэрт чухал үүрэгтэй. Шилдэг удирдагчид AI-г зөвлөх байдлаар ашигладаг.

  2. Өгөгдөлд суурилсан шийдвэр үр дүнтэй байдаг – Зөн совинг AI-тай хослуулсан удирдагчид илүү хурдан, ухаалаг, өөртөө итгэлтэй шийдвэр гаргадаг.

  3. AI хүний авьяасыг нэмэгдүүлдэг болохоос орлодоггүй – AI ажилчдын гүйцэтгэлийг шинжилж чадах ч, урам зориг өгч, хөгжүүлэх нь зөвхөн манлайлагчдын үүрэг юм.

  4. Дасан зохицох чадвар бол шинэ үеийн манлайллын үнэт зүйл – Шилдэг гүйцэтгэх захирлууд AI-г түр зуурын чиг хандлага гэж үзэх бус, урт хугацааны өсөлтийн хэрэгсэл гэж хүлээж авдаг.

  5. Ёс зүйтэй AI хэрэглээ бол манлайллын зайлшгүй шаардлага – Шударга, ил тод, хариуцлагатай AI хэрэглээ нь тогтвортой манлайллын үндэс болдог. 

Энхгэрэлийн аялал нь технологи манлайллыг орлох тухай биш, харин манлайлал технологитой хамт хөгжих тухай байлаа. Ирээдүйн амжилт зөвхөн хүн эсвэл AI-тай холбоотой биш. Энэ хоёрын төгс хослол дээр тогтоно. Та энэ шинэ эринд манлайлахад бэлэн үү? 

/Дээрх үйл явдал бол зохиомол кэйс бөгөөд үйл явдалд суурилсан зөвлөгөөний арга барилаар бэлтгэн хүргэв./ 

Энэ сарын товхимлыг уншсан танд баярлалаа. Эдгээр мэдээллүүд таныг манлайлал болон хүний нөөцийн стратегидаа урагшлахад тусална гэж найдаж байна.

Reply

or to participate.