2025 ОНЫ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЧИГ ХАНДЛАГА

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 
Бид энэ сарын товхимлоороо удирдах түвшний хүмүүст зориулсан сүүлийн үеийн KPMG, World Economic Forum болон Deloitte-н судалгаануудын товч тойм, 2025 онд Гүйцэтгэх захирлуудад байх 5 үндсэн чадваруудын нэгтэй холбоотой зөвлөгөө болон 2025 оны ажиллах хүчний трендийг хүргэж байна.

Энэ сарын онцлох контент

Executive Insights

Бүтээгч хиймэл оюуныг нэвтрүүлэх:

Гүйцэтгэх захирлууд Бүтээгч хиймэл оюуныг (GenAI) нэвтрүүлэх болон хэрэглээгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд 43% нь инновацыг түргэсгэх, 45% нь шинэ ойлголтуудыг нээхэд ашиглаж байна. Бүтээгч хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа ч, гүйцэтгэх захирлууд үүнийг хэрэгжүүлэхдээ прагматик хандлагатай байж, тодорхой бизнесийн кейсүүдэд болон туршилтад төвлөрч байна.

Эрсдэлийн удирдлагад зориулсан нөхцөл байдлын төлөвлөлт:  
Төрөл бүрийн болзошгүй эрсдэл болон өөрчлөлтүүдэд илүү сайн бэлтгэлтэй байхын тулд олон гүйцэтгэх захирлууд нөхцөл байдлын төлөвлөлтөд идэвхтэй оролцож байна. Үүнд геополитикийн тогтворгүй байдал, инфляц, төрийн зохицуулалтын өөрчлөлтүүдээс үүдэлтэй эрсдэлүүдийг үнэлж, ирээдүйн янз бүрийн нөхцөл байдалд бизнесийн тогтвортой байдлыг хангахын тулд стратегиа зохицуулах явдал багтана.

Талентыг тогтоон хадгалах болон ажлын байрны хөгжүүлэлтэнд анхаарал хандуулах
2024 онд гүйцэтгэх захирлуудын нэн тэргүүнд тавьж буй зорилт бол компанидаа талентуудыг татах болон тэднийг тогтоон барихад төвлөрөхөөр байна. Ажилтандаа үнэ цэн бий болгох (EVP) нь тэдний стратегийн гол хэсэг бөгөөд ажилтнуудын хүлээлтэд нийцүүлэхийн тулд өөрсдийн компанийн бодлогуудаа даган өөрчилж байна. Үүнд, ажилтнуудад үзүүлэх ашиг тус, уян хатан ажиллах нөхцөл болон карьер хөгжлийн боломжууд багтана.

Talent and HR Insights

  • "Чөлөөт цаг" ажил зохицуулах үйлчилгээ Японы хөдөө орон нутгийн иргэдийг хэрхэн дэмжиж байна вэ?
    Ажлын төрөл бүрийн хэв маягт эрэлт өссөөр байгаа тул илүү олон хүн өөрийн цагийн хуваарийг уян хатан зохицуулах боломжтой ажлуудыг хайж байна. Ажиллах хүчний хомсдолын нөхцөлд Японы Дотоод хэргийн яамны судалгаагаар бүтэн бус цагийн ажлыг сонгох хамгийн түгээмэл шалтгаан нь "уян хатан байдлаар ажиллах" гэж тогтоожээ.

  • Виртуал ур чадвар яагаад чухал вэ?
    Компаниуд ажилтнуудаа оффист буцаан ажиллуулах бодлого хэрэгжүүлж байгаа хэдий ч 2023 онд дэлхий даяарх технологийн салбарын ажилтнуудын 68% нь зайнаас ажиллаж байсан. Ажлын байрнууд гибрид буюу хосолсон загвар руу шилжиж буй энэ үед ажилтнуудын алсаас ажиллах бэлэн байдлыг үнэлэх нь маш чухал юм. Зайнаас ажиллахад бэлэн байдлын үнэлгээ буюу "виртуал чадамж"-г тодорхойлох нь тухайн хүн ажилд орох эсэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэх боломжтой юм.

  • Ур чадвар дахин олгох 
    2027 он гэхэд ажлын байрны ойролцоогоор 25% нь өөрчлөгдөх төлөвтэй байна. Хөдөлмөрийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд бэлтгэхэд дахин ур чадвар олгох үйл явц чухал үүрэг гүйцэтгэх болно. Ирээдүйн гол ур чадваруудад дижитал мэдлэг, шүүмжлэлт сэтгэлгээ, дасан зохицох чадвар багтах бөгөөд эдгээр нь ажилчдыг хувьсан өөрчлөгдөж буй орчинд өрсөлдөх чадвартай байхад туслах юм. 

Tale of Leaders

Маркетингийн албаны захирал Энхмаа үргэлж өндөр чанартай үр дүн гаргадгаараа бахархдаг. Гэвч түүний баг дотоод зөрчилтэй тулгарч байв. Багийнх нь 2 гол хүн болох Сарнаа болон Түвшин 2 хоорондоо хэд хоногийн турш нэгэн чухал харилцагчийн төсөл дээр шинэ санаа гаргах тал дээр таарамж муутай байв. Тэдний маргаан багийн бусад гишүүдэд нөлөөлж, төслийн дуусах хугацаа дөхөж байв. 

Багт тулгараад буй зөрчилдөөнийг түргэн шийдвэрлэхийн оронд Энхмаа өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа ашиглан асуудлыг илүү ойлгохоор шийдэв. Тэрээр Сарнай болон Түвшин хоёртой тус тусад нь уулзаж ярилцах цаг товлон, тэдний бухимдлыг ойлгож авах нээлттэй асуултуудыг асуув. Тэдэнтэй ярилцаж байхдаа анхааралтай сонсохоос гадна сэтгэл хөдлөлийг нь ажиглаж байв. 

Зөрчилдөөн нь ганцхан төсөлтэй холбоогүй байсныг олж мэдсэн. Сарнайгийн хувьд өөрийнх нь бүтээлч санаануудад дутуу үнэлэгдэх, харин Түвшингийн хувьд үр дүнг түргэн гаргах дарамтад байнга орж байв. Хоёулаа төсөл бүрт сэтгэл гаргадаг боловч хувийн бухимдал нь тэдний дүгнэлтийг бүдгэрүүлж байв. 

Дараагийн багийн хурал дээр Энхмаа эмпатитэй, ил тод байдлаар үүссэн зөрчлийг хөндөн ярьсан юм. Тэрээр багийн хоёр гишүүний хувь нэмрийг үнэлж, тэдний ажиллах арга барилын ялгаа хамтран ажиллах үед хэрхэн бие биенээ нөхөх боломжтойг тайлбарласан юм. Тэрээр нээлттэй яриа өрнүүлэхийг уриалж, Сарнай болон Түвшин хоёрт өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж олгож, нийтлэг шийдэлд хүрэхийг дэмжсэн. 

Үр дүн: Энхмаагийн удирдлага дор тэдний зөрчил хүндлэлгүй байдлаас бус, харилцааны алдаанаас үүдэлтэй байсныг ойлгож, буулт хийсэн юм. Ингэснээр тэдний бүтээлч санаануудыг хослуулж, төслийг амжилттай дуусгасан. Хамгийн гол нь багийн дотоод итгэлцэл илүү бат бөх болсон. 

Авах сургамж: 
Удирдагчийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь бусдын сэтгэл хөдлөлд мэдрэмжтэй байх явдал юм. Ялангуяа зөрчилдөөний үед эмпатитай удирдан чиглүүлэх нь багийн гишүүдийг үнэ цэнтэй, өөрийг нь ойлгож байна гэж мэдрэх, хамтран ажиллах орчныг бүрдүүлдэг. Энэ нь зөрчлийг шийдвэрлэхээс гадна багийн харилцааг урт хугацаанд амжилттай болгодог. 

/Дээрх үйл явдал бол зохиомол кэйс бөгөөд үйл явдалд суурилсан зөвлөгөөний арга барилаар бэлтгэн хүргэв./ 

NextGen Navigator for Executives

2025 оны ажиллах хүчний чиг хандлага

  1. Хосолмол ажлын байр энгийн үзэгдэл болно. 
    2025 он гэхэд хосолмол буюу гибрид байдлаар ажиллах загвар стандарт болох бөгөөд ихэнх компаниуд ажилтнуудаа зайнаас болон оффисоос ажиллах хосолсон боломжийг олгоно. Хаанаас ч хамаагүй ажиллах боломж нь уян хатан хуваарийн эрэлтийг нэмэгдүүлж, компаниуд виртуал хамтын ажиллагааны хэрэгсэл, ажлын орчны шийдэлд хөрөнгө оруулах шаардлагатай болно. 

  1. Ажилтнуудын биеийн болон оюун ухааны эрүүл мэндэд анхаарах нь нэмэгдэнэ. 
    Оюун санааны эрүүл мэнд, ажил-амьдралын тэнцвэр зэрэг хөтөлбөрүүд нь Монголын ажил олгогчдын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж, талентууд илүү их дэмжлэг, халамжийг ажил олгогчдоосоо шаардах болно. 

  1. Ногоон ажлын байруудын эрэлт нэмэгдэнэ. 
    Монгол улс тогтвортой хөгжилд улам ихээр анхаарал хандуулж буй энэ үед сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй үйлдвэрлэл, ногоон технологийн салбарууд хурдацтай хөгжиж, шинэ ажлын байруудыг бий болгож, ажиллах хүчнийг дахин сургах хэрэгцээ бий болгоно. 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Энэ сарын товхимлыг уншсан танд баярлалаа. Эдгээр мэдээллүүд таныг манлайлал болон хүний нөөцийн стратегидаа урагшлахад тусална гэж найдаж байна.

Reply

or to participate.